28 аялагчийн бүлэг 7 сарын 14-ний өдөр Чингис хаан нисэх буудлаас хөдөлж, Осака хотод буудалдаа амарсны дараа маргааш нь Осака цайз, Умеда тэнгэрийн ажиглалтын талбайгаар зочиллоо. Дотонборийн шөнийн гудамжны гэрэл, хоолны үнэр аялагчдын анхны Японы дурсамжийг бүрдүүлэв.
Гурав, дөрөв дэх өдрүүдэд Киото, Нара хотуудад зочилж, Фушими Инари сүмийн мянган улаан торийн цувааг туулж, Тодайжи сүмийн ойролцоох буган хүрээлэнд буга тэжээв. Яг энэ өдрүүдэд Гионы наадмын шөнийн парад болсон нь бүлгийн хувьд санамсаргүй давхцаж, хамгийн дурсагдам мөч болов.
Үлдсэн өдрүүдэд Фүжи уулын бүсэд Яманака хунтай нуур, Shiraito хүрхрээгээр зочилж, cable car-аар авирч, онсэн орчимд амарсны дараа Токио хотод Асакуса, Skytree, Одайба арал, Hotaluna cruise зэргээр аяллаа өндөрлүүлэв.
“Гэр бүлээрээ анх удаа Япон явсан ч санаа зовох зүйл гарсангүй.”
— Б. Сарантуяа
Дараагийн бүлэгт нэгдэх үү?
Гарах өдрүүд хязгаартай тоогоор бүртгэгдэж байна.
.jpeg?width=1600)
