Үйлчилгээний нөхцөл
Шинэчлэгдсэн: 2026.08.11
Доорх нөхцөл нь Grand Bridge Agency-ийн зохион байгуулах бүлгийн аялалд хамаарна. Бүртгүүлснээр та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Тодруулах зүйл гарвал ажлын цагаар утсаар холбогдоно уу.
1. Бүртгэл ба төлбөр
• Аяллын бүртгэл урьдчилгаа төлбөр төлснөөр баталгаажна. Урьдчилгаа нь аяллын үнийн 30% байна. • Үлдэгдэл төлбөрийг визний хариу гарсны дараа, аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлнө. • Аялал эхлэхээс 14 хоногийн дотор бүртгүүлсэн тохиолдолд төлбөрийг нэг удаа бүтэн төлнө. • Онгоцны тийз аяллын үнэд багтаагүй бөгөөд тусад нь бодогдоно.
2. Аялагчийн зүгээс цуцлах
Аялал эхлэх өдрөөс тооцно: • 30 ба түүнээс дээш хоногийн өмнө — урьдчилгааны 70%-ийг буцаана. • 15–29 хоногийн өмнө — урьдчилгааны 50%-ийг буцаана. • 7–14 хоногийн өмнө — урьдчилгааны 30%-ийг буцаана. • 7 хоногоос бага хугацаанд, эсвэл аялалд ирээгүй тохиолдолд төлбөр буцаагдахгүй. • Онгоцны тийз, виз мэдүүлгийн хураамж болон гуравдагч талд төлөгдсөн зардал нь тухайн байгууллагын өөрийн нөхцөлөөр зохицуулагдана.
3. Визний татгалзал
• Виз олгохоос татгалзсан тохиолдолд, албан ёсны татгалзлын бичгийг үндэслэн зохион байгуулалтын зардлыг хассан үлдэгдэл төлбөрийг буцаана. • Виз мэдүүлгийн хураамж болон Элчин сайдын яамны төлбөр буцаагдахгүй. • Бичиг баримтаа хугацаанд нь бүрдүүлээгүйгээс болж виз мэдүүлж амжаагүй тохиолдлыг аялагчийн зүгээс цуцалсанд тооцно.
4. Байгууллагын зүгээс цуцлах, өөрчлөх
• Бүлгийн доод хязгаарт хүрээгүй тохиолдолд аяллыг цуцлах эрхтэй. Энэ үед төлсөн бүх төлбөрийг бүрэн буцаах, эсвэл өөр гарах өдөрт шилжүүлэх сонголтыг санал болгоно. • Цаг агаар, нислэгийн хуваарь, орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан хөтөлбөрийн дэс дараалал өөрчлөгдөж болно. Хөтөлбөрийн агуулга, үнэ цэнийг хэвээр хадгална.
5. Давагдашгүй хүчин зүйл
Байгалийн гамшиг, нислэгийн цуцлалт, хил хаалт, засгийн газрын хязгаарлалт зэрэг талуудын хяналтаас гадуурх нөхцөлд төлбөрийн буцаалт баталгаажихгүй. Боломжтой бүх тохиолдолд аяллыг өөр өдөрт шилжүүлэх арга хэмжээ авна.
6. Даатгал
Аялагч бүр «Монгол даатгал»-д даатгагдана. Даатгалын нөхцөл, нөхөн төлбөрийн журам нь даатгагч байгууллагын дүрмээр зохицуулагдана.
7. Аялагчийн үүрэг
• Гадаад пасспорт нь аялал дуусахаас хойш 6 сараас дээш хугацаанд хүчинтэй байх. • Бүртгэлийн мэдээлэл, латин үсгээр бичсэн нэр нь пасспорттой яг тохирсон байх. • Бичиг баримтыг зөвлөхийн зааврын дагуу хугацаанд нь бүрдүүлэх. • Аяллын хугацаанд хөтөлбөрийн цагийн хуваарь, хөтөчийн зааврыг мөрдөх.
8. Буцаалтын хугацаа
Зөвшөөрөгдсөн буцаалтыг шийдвэр гарснаас хойш ажлын 14 өдрийн дотор, төлбөр хийсэн дансанд шилжүүлнэ.
Нөхцөлтэй холбоотой асуулт гарвал: 7222-1881 · 9911-8081 · 9919-2345